Матаргана нь маш сонирхолтой үрждэг. Түүний чагталж тогтсон, шүдлэг захтай навчны дээд захаар жижиг үндэстэй ургамал үүсч бий болдог. Навчийг нь зөөлөн сэгсэрмэгц тэдгээр жижиг нялх үндэстэй ургамлууд хөрсөн дээр унаж өөрөө үндэслэж ургаж эхэлдэг.
Матаргана цэцгийг эртнээс эмчилгээний зорилгоор хэрэглэсээр ирсэн. Ардын уламжлалт эмнэлэгт уг ургамлын шүүсийг түлэгдэлт, могой, зөгийнд хатгуулсан шархыг эмчлэхэд хэрэглэдэг. Шүүсэнд нь хурган чихний хүчил, алимны хүчил, С витамин, хөнгөн цагаан, төмөр, зэс, магни зэрэг химийн элементүүд байдаг.

4000 төгрөг (үрсэлгээ 500-1500)